
Гурвандэлгэр ХХК-ийн
ТУЗ-ийн Дарга
Ш. Жавхлан
ЭРХЭМ ХҮНДЭТ ХАРИЛЦАГЧИД, ХАМТРАН АЖИЛЛАГЧИД, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ТА БҮХЭНДЭЭ ЭНЭ ӨДРИЙН МЭНДИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ.
Гурван Дэлгэр ХХК байгуулагдсан цагаасаа эхлэн бизнесийн амжилтыг зөвхөн санхүүгийн үр дүнгээр бус, харилцан итгэлцэл, ёс зүйтэй засаглал, нийгэмдээ бүтээж буй үнэ цэнээр хэмжиж ирсэн билээ.
Өнөөдрийн хурдацтай өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд байгууллагын жинхэнэ хүч чадал нь хөрөнгө, технологид бус харин алсын хараа, зөв үнэт зүйлс, чадварлаг хамт олонд оршдог гэж бид үздэг. Иймээс бид урт хугацааны тогтвортой өсөлт, ил тод засаглал, нийгмийн хариуцлагыг үйл ажиллагааныхаа үндсэн зарчим болгон ажиллаж байна.
Сүүлийн 15 жилийн хугацаанд бид олон салбарт үйл ажиллагаагаа амжилттай өргөжүүлж, харилцагчид, түнш байгууллагууд болон хамтран ажиллагчдынхаа итгэлийг хүлээсэн компани болон хөгжсөн нь хамтын хүч, хамтын үнэт зүйлийн үр дүн юм.
Бид зөвхөн өнөөдрийн амжилтаар хязгаарлагдахгүй. Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, шинэ боломжуудыг бий болгох, ирээдүй хойч үедээ үнэ цэнтэй өв үлдээх эрхэм зорилгын төлөө тууштай ажиллах болно.
Гурван Дэлгэр ХХК-ийн хөгжил дэвшлийн замналд хамтран алхаж буй нийт харилцагчид, хөрөнгө оруулагчид, түншүүд болон ажилтнуудаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Итгэлцэл биднийг нэгтгэдэг. Үнэт зүйлс биднийг чиглүүлдэг. Ирээдүй биднийг урагш хөтөлдэг.

Гурвандэлгэр ХХК-ийн
Гүйцэтгэх Захирал
Ш. Сэргэлэн
ЮУНЫ ТҮРҮҮНД МАНАЙ КОМПАНИЙН ВЕБ ХУУДСАНД ЗОЧИЛСОН ТА БҮХЭНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.
ӨНГӨРСӨН ХУГАЦААНД БИД ЭРХЭМ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ, ХАРИЛЦАГЧИДДАА ЧАНАР, ХАМГИЙН НАЙДВАРТАЙ, ЧАНАРТАЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХИЙГ ЗОРЬЖ ИРЛЭЭ.
Анх 2001 онд ГУРВАН ДЭЛГЭР ХХК бизнесийн салбарт гараагаа эхэлснээс хойш бид хамт олныхоо хамтын хүчээр бизнесийн үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, уул уурхайн тоног төхөөрөмж, барилга, үл хөдлөх хөрөнгийн менежмент, дэд бүтэц, инженерингийн салбарт өргөжсөн билээ. Манай компани нь мэргэжлийн өндөр ур чадвартай гэрээт болон үндсэн нийлсэн 50-60 гаруй боловсон хүчнийг бүрдүүлж, соёлтой үйлчилгээ, шинэлэг үйлдвэрлэл, техник технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа нэвтэрүүлэн ажиллахыг эрхэмлэн ажилладаг.
Хүн байгалиасаа өөрийн хийсэн зүйлээсээ эрч хүч авч амьдардаг. Түүн шиг бид хийсэн бүтээснээсээ эрч хүч, дараагийн илүү том зүйлийг бүтээхийн төлөө ажилладаг. Аажим аажмаар Монголдоо бүтээн байгуулж, Монголдоо үнэ цэнэ бий болгохын төлөө зүтгэж байна. Чадварлаг Монгол залуус бид хамтдаа ирээдүйн сайхан Монгол орныг бий болгохын төлөө хичээн ажиллаж байна.
Амжилттай, алдаа оноотой хөрөнгө оруулалтуудын хэлхээн дунд өнөөдрийн Гурван Дэлгэр бий болжээ. 15 жилийн турш бидэнтэй хамт байсан нийт ажилтан албан хаагч, харилцагч, бизнесийн итгэлт түнш нартаа чин сэтгэлээсээ баярлалаа. Та бүхэнд эрүүл энх, сайн сайхныг хүсье!